Strategies to reduce the risk of phone addiction

Гар утасны донгоос сэргийлэх 10 стратеги

Ухаалаг гар утасны хэрэглээнээс үүдэлтэй донтолтоос сэргийлэхэд туслах 10 арга хэмжээг энд танилцуулж байна. Доош гүйлгээд хүүхдүүддээ эдгээр аргуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарыг уншаарай.

  • Өөрөө үлгэр дуурайл үзүүлэх
  • Тодорхой хүлээлт ба тууштай дүрэм
  • Өдөр тутмын дэлгэцийн хэрэглээнд хязгаар тогтоох
  • Унтахаасаа дор хаяж 1 цагийн өмнө гар утасны “цагийн хязгаар” тавих
  • Бодит амьдрал дахь үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Боломжтой апп-уудын мэдэгдлийг унтраах
  • Гар утас хэрэглэхийг хориглосон тодорхой цаг ба орчныг тогтоох
  • Бодит амьдралын харилцааг тэргүүнд тавих
  • Эрсдлийг ойлгуулах
  • Орлуулж болох сайн сонголтуудыг санал болгох

“Гар утасны дон” эсвэл “дэлгэцийн дон” гэх үгс хэтрүүлэгтэй сонсогдож болох ч, аливаа үйл ажиллагаа амьдралынхаа бусад хэсгийг орлох хэмжээнд хүрч, сөрөг нөлөө үзүүлж эхэлбэл, энэ нь жинхэнэ дон болж хувирч мэднэ. Хүүхдүүддээ “гар утсаа тавиад хоолоо ид” гэж хэлэхэд уурлаж эсэргүүцэж байгаа бол энэ байдал танд танил байж мэднэ.

Аз болоход, бидний хэрэглэж болох олон хэрэгсэл, арга зам бий. Эдгээр нь хүүхдүүдийнхээ дэлгэцийн эерэг талыг ашиглуулж, сөрөг нөлөөнөөс нь хамгаалахад тусална.

1. Өөрөө үлгэр дуурайл үзүүлэх

Бидний гаргаж буй зан байдал хүүхдүүдэд хүчтэй нөлөө үзүүлдэг. Хэрэв бид өөрсдөө утсаа байнга ширтээд, хүүхдүүддээ “утсаа бүү хэрэглэ” гэж шаардвал, тэд бидний хэлснийг биш, хийж буйг маань дагана. Энэ нь танд ч бас хамаатай мэт санагдаж байвал, дараагийн зөвлөгөөнүүдийг өөрийн хэрэглээндээ хэрхэн хэрэгжүүлэх талаар бодоорой.

2. Тодорхой хүлээлт ба тууштай дүрэм

Хүүхдүүдтэйгээ дэлгэцийн хэрэглээний талаар юу зөвшөөрөгдөх, юу зөвшөөрөгдөхгүй талаар ярилц. Тэдний бодлыг ч бас асууж, хамтдаа дүрэм боловсруул. Хэрвээ маш хатуу дүрэм хэрэгжүүлэхэд хэцүү байвал, арай уян хатан, хэрэгжихүйц дүрэм гаргаарай.

3. Өдөр тутмын дэлгэцийн хэрэглээнд хязгаар тогтоох

Гэр бүл бүрийн дэлгэц ашиглах цаг өөр өөр байдаг нь хэвийн зүйл. Гол зарчим нь — хүүхэд бусад чухал зүйлсээ (даалгавар, гадаа тоглох, сайн унтах г.м.) хийх хангалттай хугацаатай байх ёстой. Дэлгэцийн хэрэглээ бусдыг орлох биш, бусдад зай тавьж өгөх хэрэгтэй.

4. Унтахаасаа дор хаяж 1 цагийн өмнө гар утсаа тавих

Энэ бол ойлгомжтой зүйл. Унтахын өмнө дэлгэц харах нь нойрын чанарт сөргөөр нөлөөлдөг. Гар утсаа унтахын өмнөх хамгийн хувийн мөчүүдэд оролцуулахгүй байх нь түүнийг амьдралын зайлшгүй нэг хэсэг болохоос сэргийлнэ.

5. Бодит амьдрал дахь үйл ажиллагаанд идэвхтэй оролцох

Сургуулийн дараах дугуйлан, найзуудтайгаа уулзах, гэр бүлийн хамтын цаг, гадаа тоглох зэрэг бодит харилцаа, биеийн хөдөлгөөн шаардсан үйл ажиллагааг дэмжээрэй.

6. Боломжтой апп-уудын мэдэгдлийг унтраах

Зарим аппууд (Kidslox гэх мэт) мэдэгдэл шаарддаг ч, ихэнх тоглоом, сошиал аппууд мэдэгдлээрээ дахин дахин орж үзэхийг өдөөдөг. Том хүүхдүүдтэйгээ энэ талаар ярилцаж, хамт утасны тохиргоог шалгаж, шаардлагагүй апп-ын мэдэгдлийг унтраахад нь туслаарай.

7. Гар утас хэрэглэхийг хориглосон тодорхой цаг ба орчныг тогтоох

Эрүүл хэрэглээ нь тогтсон хэвшлийг бий болгодог. Жишээ нь: хоолны цагаар утас хэрэглэхийг хориглох, шөнө утсыг хүүхдийн өрөөнд биш, тусдаа газарт цэнэглэх зэрэг энгийн дүрмүүдийг хэрэглээрэй.

8. Бодит амьдралын харилцааг тэргүүнд тавих

Донтолт гэдэг бол утсанд хэт анхаарал хандуулах зан үйл юм. Үүнийг дараах байдлаар зогсоож болно:
а) Бодитоор хэн нэгэнтэй ярьж байхад утсаа шалгахгүй байх
б) Хэн нэгэн чамтай ярьж байхад дэлгэц ширтэхгүй байх
в) Утасны оронд бодит амьдралын харилцааг сонгох

9. Эрсдлийг ойлгуулах

Гар утасны хэт хэрэглээ нь амьдралд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг хүүхдүүддээ ойлгуулах нь чухал. Гэр бүлийн дүрмүүдийг тайлбарлах, эцэг эхийн хяналт хэрэглэх үедээ энэ сэдвийг байнга хөндөөрэй.

10. Орлуулж болох сайн сонголтуудыг санал болгох

Муу зуршлыг хамгийн сайн дардаг зүйл бол сайн зуршил юм. Хүүхэд хэзээ, хаана, ямар сэтгэл санааны үед утсаа удаан ашиглах хандлагатай байдгийг анзаараад, тухайн мөчид орлуулж болох өөр үйл ажиллагааг санал болгоорой. Жишээ нь: ном унших цаг, хамаатантайгаа утсаар ярих, эсвэл гэр бүлийн кино үзэх (хэдийгээр дэлгэцийн хэрэглээ хэвээр ч, хамтдаа үзэж ярилцах боломжтой).

Kidslox зэрэг дэлгэц хязгаарлах апп-ууд нь гар утсыг шууд хаах боломжийг олгодог ч, донтолттой тэмцэхэд илүү өргөн хүрээтэй арга хэрэгтэй байж болно. Дээрх санаануудыг эхлэл болгон туршаарай. Хүүхдэд тань аль арга хамгийн үр дүнтэй байсныг бидэнтэй хуваалцаарай: support@kidslox.com хаягаар бичнэ үү.